Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулиудын талаарх мэдээллийг хүргэж байна. Тус  дүүрэгт 2022 онд Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 9 сургууль, 13 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 хүүхдийн клиник сувилал ашиглалтад орох аж.

 Тухайлбал:

1 ДҮГЭЭР ХОРОО
-120 ортой 67 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл

3 ДУГААР ХОРОО
-280 ортой хүүхдийн 4 дүгээр клиник сувиллын барилга 

4 ДҮГЭЭР ХОРОО
-34 дүгээр сургуулийн өргөтгөл
-960 суудалтай сургууль
-200 ортой 4 дүгээр цэцэрлэг
-240 ортой цэцэрлэг
-145 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөл
-Ханбогд хотхон 200 ортой цэцэрлэг
-Хангарьд сити хотхон 300 ортой цэцэрлэг

8 ДУГААР ХОРОО
-640 хүүхдийн суудалтай сургууль
-Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
-240 ортой цэцэрлэг

9 ДҮГЭЭР ХОРОО
-240 ортой цэцэрлэг 
-640 суудалтай сургууль
-134 дүгээр цэцэрлэгийн А байрын барилгыг буулгаж,  240 ортой шинэ цэцэрлэг

10 ДУГААР ХОРОО
-49 дүгээр цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр 240 ортой цэцэрлэг

12 ДУГААР ХОРОО
-10 дугаар сургуулийн барилгыг буулгаж, 640 суудалтай шинэ сургууль 

13 ДУГААР ХОРОО
-Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 

15 ДУГААР ХОРОО
-200 ортой цэцэрлэг

16 ДУГААР ХОРОО
-200 ортой цэцэрлэг
-7 дугаар сургуулийн барилгыг буулгаж, шинээр 960 суудалтай сургууль

18 ДУГААР ХОРОО
-200 ортой цэцэрлэг

19 ДҮГЭЭР ХОРОО
-115 дугаар сургуулийн өргөтгөл

20 ДУГААР ХОРОО
-960 суудалтай сургууль,  
-240 ортой цэцэрлэг

21 ДҮГЭЭР ХОРОО
-Буянт-Ухаа 2 хороололд 1200 суудалтай цогцолбор сургууль
280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орно. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан алслагдсан хороодын иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр дүүрэгт төлөвлөж буй бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг өглөө.