ОУХБХ-ны Сангийн дэмжлэгтэйгээр “Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын Ерөнхий газартай хамтраг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин Юри Жоркаефф болон ОУХБХ-ны алдартан БНСУ-ын алдартан Ча Бум Кум болон түүний хүү болох БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэй шигшээ багийн тоглогч Жулиа Симич Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

Мөн тус айлчлалын хүрээнд ОУХБХ-ны “Football for School” хөтөлбөрийн фестивалийн үйл ажиллагаанд оролцож түүний дараагаар нөхөрсөг тоглолтыг МХБХ-ны талбайд хийлээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mongo...