Таван жилийн өмнө Зайсангийн Соёмботой уулан дээр барилга барих гэж байсныг холбогдох албаныхан болиулсан. Тодруулбал 2016 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэгийн тушаалаар Соёмботой уулан дээр барилга барих тусгай зөвшөөрлийг олгосон, улмаар газар шорооны ажлыг эхлүүлж байсныг нь иргэдийн мэдээлсэн.
Тухайн үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чиглэл өгч, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Соёмботой ууланд газар олгосон зөвшөөрлийг цуцалсан.
Тэгвэл Соёмботой ууланд дахиад л газар олгожээ. Ингэхдээ бүр Соёмботой уулын орой дээр газар олгосон байна. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Соёмботой уулын орой дээр газар олгожээ.
Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг нягтлан шалгаж байна. Удахгүй хүн бүр бүх мэдээллийг ил тод үзэх боломжоор хангана.
Зарим иргэд заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч байна. 1,6 сая иргэний ундаалдаг усны сав газраа хамгаалахгүй бол болохгүй гэдгийг анхааруулья.
Жич: Бурхан барихтай холбоотой ажлын хэсэг гарч шалгаж байгаа болно. Соёмботой уулнаас тусдаа асуудал" хэмээн нүүр номондоо бичсэн байна.








Оюунхорол гэж ямар хүн байдаг юм бэ?сайд байхдаа нэг их олон шувууны төлөө үхэн хатан тэмцээд олон шонхорын иаминд орсон алдартай буян үйлдэгч биш биздээ?
Yag oroi deer ni yum bol barilgiig ni ehluulchiheech Gazar ni hunddeed bosohgui dee Shataj l baig
ene gazriin alba gj mafijsan gazar bnaa. 1m yavgan hvnii zam chuluulchij chadahgvi bj dur zorgoro gazar olgod yahara ed nar gazar zardiin. ard tumnii umchiig zvger 1 baachka A4 tsaasar zaraad bayajaad suuj bdag. Ene novshiin yuma boliochee. 0.07 avah gd urguduluu ugud 10 jil hvleej bna. novshnuud bvgd vhej dald or.