#Шууд: 4 сартай нярайг эцэг эх нь 30 минутын турш гудманд хаяж явсан асуудлаар ГБХЗХГ-аас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө:
- 4 сартай нярайг эцэг эх нь 30 минутын турш гудманд хаяж явсан асуудлыг манай байгууллага сошиал сүлжээнээс анх олж мэдсэн. Улмаар Налайх дүүргийн байгууллагатай холбогдож, тухайн эцэг эхтэй очиж уулзаж, эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээгээ эрсдэлтэй гэж гарсан тул эцэг эхийг нь эрүүлжүүлж, хүүхдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авсан.
- Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал. Гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн хүчирхийллийн үнэлгээнүүдийг үндэслэн хорооны хурлаар энэ гэр бүлд үзүүлэх үйлчилгээний төлөвлөгөөг гаргана.
- Хүүхдийн эрхийн хууль болон зөрчлийн хуулийн дагуу эцэг эх, асран хамгаалагч хүүхдийн дэргэд архидан согтуурсан тохиолдолд 300 нэгжээр торгох шийтгэлтэй. Хэрэв хорооны хамтарсан багийн хурлаар хүүхдэд аюултай нөхцөл байдал тогтоогдвол гэр бүлд нь эргүүлж өгөхгүй гэв.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!