#Шууд: Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг "Бэлтэс Мөрөн" ХХК-ийн хэргийг цагдаагийнхан шалгахгүй, нуун дарагдуулж, өөрсдөө тус газарт мөнгөө эргүүлдүүлсэн байж болзошгүй ноцтой үйлдлийн талаар хуульчид АТГ-ын гадаа мэдээлэл хийж байна...
Өмгөөлөгч, хуульч Алтангэрэл
- АТГ гомдол гаргаж байна. Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг "Бэлтэс Мөрөн" ХХК-ийн үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд ажиглалаа. Тухайн компани өнөөдөр тухай компанид иргэд хөрөнгө оруулалт хийгээд сарын дараа 30-50 хувь нэмэгдүүлж өгч байна.
- Тухайн иргэн 10 сая төгрөг өгөөд сарын дараа 50 хувь нэмэгдүүлж авах юм байна гэх сэтгэлээр хандаж, маш их иргэд мөнгөө өгч байна. Энэ бол Монголд байтугай дэлхийд ч ийм бизнес байхгүй. Нэг сарын хугацаанд оруулсан хөрөнгөө 30-50 хувь нэмэгдүүлж авч байгаа бол энэ бол гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 17,3,2 -т заасан Олон шатлалт пирамид тогтолцоогоор иргэдийн залилж байгаа гэмт хэрэг:
- Энэ компанийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Гэвч тэд хуульд заасан чиг үүрэгтээ нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй байна. Түргэн шуурхай хэрэг илрүүлэх ажиллагаагаа хийхгүй байна. Энэ асуудлыг маш хурдан шалгахгүй өчнөөн олон хүн хохирох нь ээ. Пирамид тогтолцоо хэзээ мөдгүй нурж унах нь ойлгомжтой.
- Хөвсгөл аймгийн зарим иргэд зээл авч, машин байраа барьцаалж зээл авангуутаа энэ компанид хөрөнгө оруулалт хийгээд сарын дараа 50 хувийн нэмэгдэлтэйгээр мөнгөө олоод авчих юм байна гэдэг итгэл үнэмшилд автаж байна.
- Хэрэв хөрөнгө оруулсан хүмүүс нь мөнгөө татаад эхэлбэл энэ пирамид тогтолцоо нурж унана. Миний мэдэж байгаагаар 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгочихсон байна.







Ард түмэнд маш их дэм болж бгаа Төрийн мөнгө луйварчдаа шалгаад тэр мөнгийг ард түмэнд тараагаад өгчих
Ipotekiin zeel nereer irgediig muljij bgaa MIK, bankuudtaigai. Niigmiin daatgaliin mungbidsen Undarmaa geh met abilga hahiul absan garuudtaigaa temtsrj chadahgui bj. Naad beltes chini hubsguliin ard tumend uguuj ugch bgaa shuu.
Нөгөө житайм шиг юм болох бий дэ
Энэтэй тэмцэж байхаар Ипотедийн зээлээр иргэдийг мөлжиж байгаа банкуудтайгаа, МИК-тэйгээ, НДШ-ийн 340 тэрбумыг идсэн Ундармаатайгаа, эр нөгөө 40 саяар торгуулаад өнгөрдөг оймсний хэрэгтэнтэйгөө тэмцээчээ. Наадах чинь мөрөнд байгаа хэдэн банкны явуулгаар явж байгаа хэдэн сэтгүүлчид сенсаацилж л байгаа биз.Нүдээ олж ажлаа хий.Ажлаа хий.