Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж авто замд халтиргаа гулгаа үүсэж, улмаар дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаасан. 

Тэгвэл  Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар хөдөлгөөнийг хаах хугацааг сунгаж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутаас 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл автотээврийн хөдөлгөөнийг зогсоохоор болсон байна.