Сэлэнгэ аймагт өнөөдөр газар хөдлөлт боллоо. Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 51 километрийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Газар хөдлөлт өнөөдөр 11.22 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Газар хөдлөлтийн чичирхийлэл, Сэлэнгэ аймаг болон Дархан-Уул аймагт хүчтэй мэдрэгджээ.