Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрвөн ой хээрийн түймэр гарч байна.

Тодруулбал Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Живхээртэй гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.18-ны өдрийн 13:11 цагт хүлээн авчээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 04.18-ны өдрийн 18:46 цагт цурамд оруулсан. Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.              

Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Уг түймэр Монгол Улсын хилийн 1180 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ. 

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Сэнжит” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 22:50 цагт хүлээн авчээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0184 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.           

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Дунд хориуд гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд цурамд оруулсан. Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.