Туул голын сав газрын захиргаа болон Дэвшилтэт социал демократ клубийн залуучууд хамтран 2022 оны 05 дугаар сарын 01-ээс 2022 оны 05 дугаар сарын 30-ныг хүртэл уг төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Байгаль орчноо хайрлан, хамгаалах үйлсэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аялж зугаалахдаа байгальд ил задгай хог хаяхгүй байхыг уриалах, хог хаягдалд хандах хандлагаа өөрчлөхийг иргэдэд ойлгуулах нөлөөллийн аяныг зохион байгуулна. Үүнд 

1.    2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр "Бүх нийтийн их цэвэрлэгээ",

2.    2022 оны 05-р сарын 21-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүрээнд илтгэх ур чадварын тэмцээн,

3.    2022 оны 05 дугаар сарын 14-оос 2022 оны 05-р сарын 17-ныг хүртэл "Фото зургийн уралдаан" цахим орчноор зохион байгуулагдах болно.

Хамтран ажиллахыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, хамт олонд манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. 

Цаашдаа хаясан хогийг түүх биш харин иргэд, олон нийтийг гол усаа хайрлахад уриалах, экологийн боловсрол олгох чиглэл дээр анхаарч ажиллах болно.