Төрийн үйлчилгээний бага албан тушаалын  ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг ажиллагсдыг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай багагүй хэл үг болж, олон хүнийг бухимдуулсан.

Тэгвэл эл асуудал нааштайгаар шийдэгджээ. ТҮ 1-3-аар цалинждаг ажиллагсдыг төрийн албанд хэвээр үлдээх төдийгүй тэдний цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон байна. 

2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцаах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.