Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн саатуулагдсан шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын талаар өмгөөлөгчид нь мэдээлэл хийлээ.

 Өмгөөлөгч Г.Баасан: 


Иргэн Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Гэмт хэрэг хийгээд хоригдох ёстой хүмүүсийг ард түмэн сайн мэдэж байгаа. гэтэл ч.мөнхбаярыг саатуулах ямар ч үндэслэл байхгүй. Тагнуулын ерөнхий газар агнуурын газар болж. 
- Төрийн нууц гадаадад худалдсан гэсэн гэмт хэрэгт буруутгаж байна. Монгол хүний үндсэн эрхийг хамгаалж дуугардаг хүнийг агнадаг болж. Монгол туургатнууд эсэргүүцэж, Ч.Мөнхбаярыг суллахыг шаардаж эхэллээ. 
- Тагнуулын байгууллага үйлдэл дээр нь барьсан бол хамтран гүйцэтгэгч нарыг барих ёстой байсан. Гэвч тагнуулын байгууллага тийм зүйл хийгээгүй. Ганцхан Ч.Мөнхбаярыг барьсан. Түүнчлэн нууцын зэрэглэлтэй хэмээн хавтаст хэрэг материал бүрдүүлсэн. Энэ нь Ч.Мөнхбаярыг барьснаас хойш буюу 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бүрдүүлсэн. Гэтэл Ч.Мөнхбаярыг бүтэн жил гурван сар тагнасан байна. Энэ нь Үндсэн хуульд заасан ... халдашгүй байх, хуулиас гадуур хэнийг ч мөрдөж шалгахгүй байх заалтыг ноцтой зөрчсөн. 
- Тагнуулын байгууллага бүтэн жил гурван сар мөрдчихөөд, үйлдэл дээр нь барьсан гэж мэдэгдчихээд, саатуулснаас хойш 7 хоногийн дараа материал бүрдүүлсэн байна гэдэг нь Эрүүгийн хуулийн хянан шалгах тухай хуулийг маш ноцтойгоор зөрчсөнөөс гадна Тагнуулын мөрдөгчид, прокурор, шүүгч нар бүлэглэж гэмт хэрэг хийж байна гэсэн үг.   
- БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж Монгол улсын иргэнийг шүүх гэж байгаа нь Төрийн тангараг өргөсөн хүмүүсийг үйлдэл шалгагдаад, тэд Ч.Мөнхбаярын оронд 66 хонож байх ёстой.