Цагдаагийн байгууллагад энэ сарын 01-ний өдрийн 18:00-д “СХД-25 дугаар хороонд байрлах 2 давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл иржээ.  Улмаар тус мэдээллийг шалгахад эрэгтэй, 10 сартай хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед тор нь мултарснаас унаж гэмтсэн байжээ.м

Мөн СХД-т байрлах амралтын газрын гадна хүүхэд моринд өшиглүүлэн гэмтэж  ГГСҮТ-н хүлээн авах дээр ирсэн” гэх мэдээлэл ирснийг шалгахад 2 настай, эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж гэмтсэнийг шалгаж эхэлжээ. 

Түүнчлэн Хан-Уул дүүрэгт хашааны гадаа 11 настай эрэгтэй хүүхдийн унаж яваад морь нь үргэснээс болж унаж гэмтсэн байна. 

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалтын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.