Үндэсний бөхчүүдийн шинжилгээнээс хориотой эмийн бодис илэрсээр байна. Өнгөрсөн гуравдугаар сард авсан бөхчүүдийн шинжилгээнээс хоёр бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ
Тус холбооноос "Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан. Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.
МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.
ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан. Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн ээлжит хурлаар танилцуулсан болно.
Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно" гэсэн байна.







Басу допинг хэрэглээд барилдах эрхээ хасуулсан байх хугацаандаа олон улсын тэмцээнд ороод медаль аваад явж л байсан. Хжн ч юу ч яриагүй, ярих ч үгүй
Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Түүнээс болж хэн яаж хохирсон бэ? Хохирсон гэх бөхчүүд бүгд л цолоо нөхөж авцгаасан. Одоо Обод өршөөл үзүүлжх хэрэгтэй. Бүр гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байсан хүмүүст төр хууль гаргаад өршөөл үзүүлдэг.
Рецидив гэмт хэрэгтэн гэдэг ойлголт одоо хуулинд байхгүй ээ үхэр ээ! Хүн үйлдсэн тухайн гэм буруутай үйлдэл, эс үйлдэлдээ л хариуцлага хүлээдэг юм
Э.ОЮУНБОЛДЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН ХУГАЦААГ Н.БАТСУУРИЙГ ХЯЗГААРЛАСАН ХУГАЦААТАЙ АДИЛ БОЛГОН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ. АРДЧИЛАЛ, ТЭГШ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ ГЭДГЭЭ ХАРУУЛМААР ЮМ ДАА.
Рецидив хэрэгтэн анхан хэрэгтэн 2 адилхан ял авдаг бил үү, мал аа
Бие нь бэртэл бгаа бол эмнэж л эм хэрэглэнэ шүү дээСанаатай гэж бодохгүй бнаа
Бэртлийг допингоор эмчилдэггүй бх шүү
Улс орны хөгжилд тал тоосго өргөж тавиагүй бөхчүүд гэж новшын юмнуудаас холхон байх хэрэгтэй
Энэ малнууд допинг гэдгээ ялгаж мэдэж бга юм у, ялгаж мэдэхгүйгээс хүн сүрээр далайлгаж хохироогоод юм биш биз дэ, бөхийн холбоо юу л хийгээд бна да, Нямдоржоос хойш эх захгүй бсон, дарангуйлагч бсон бус у
Өөрсдөө хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрсөн бна шүү
Хэн 2р бас туг тахьчихваа хөөрхий Энэ хэдэн холбоог булаалдсан новшнууд Схан залуу бөхчүүдээр тоглоод дууслаа Рекет хийлгэнэ ,(Барилгын газар дээр) Допингтой гэж гүтгэнэ