Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 градус хүрч хүйтэрсэн байна. Энэ нь одоогийн байдлаарх хамгийн их хүйтэрсэн температур болж байна.  Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, Халх голын саваар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

2023 оны 11-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, Халх голын саваар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Идэр, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  -19...-21 градус хүйтэн байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  -18...-20 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.