COVID-19 цар тахал дэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжсэнтэй холбоотойгоор ажлын байраа алдаж, орлогын эх үүсвэргүй болсон иргэдийн хувьд хэн нэгний зүгээс гэнэт санал болгож буй ажлын байрын саналууд анхаарлыг нь татах нь дамжиггүй. Хилийн чанадад, алс хол мянган бээрийн тэртээ ажил хөдөлмөр эрхлэх явдал нь дэлхий даяар хэдэн арван мянган иргэд хүн худалдаалах гэмт хэрэг хэмээх үндэстэн дамнасан шинэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох магадлалыг нэмэгдүүлж байна.
Сүүлийн үед гарч буй үндэстэн дамнасан гэмт хэргүүдийн жишээ, үг яриандаа хэрэглэдэг тактикаас доор жишээ болгон дурдъя. Жишээлбэл “Орой болмогц саяхан цахимаар танилцсан нэгнээс чамайгаа санаж байна гэсэн дотно үгтэй зурвас илгээх ба гадаадад ажиллахын сонин сайхан, цалин хөлс сайтай тухай ярихын зэрэгцээ чамтайгаа хамт гадаадад ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Хамтдаа илүү сайхан амьдралын төлөө зүтгэе.” гэх мэт зурвас илгээх нь түгээмэл.
Залилан бол маш олон жилийн түүхтэй эртний гэмт хэрэг юм. Хүн төрөлхтөн хэл яриатай болсон цагаас эхлэн залилангийн гэмт хэрэг үүссэн гэхэд хилсдэхгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилтэй энэ зэрэгцэн хөгжсөн гэж хэлж болох юм. Орчин цагт мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, хөгжлийг дагаад энэхүү эртний гэмт хэрэг улам газар авч, нарийн боловсронгуй болж байгаа төдийгүй даян дэлхийн аюулгүй байдалд төсөөлшгүй нөлөөллийг бий болгож байна. Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага буюу Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Сток /Jürgen Stock/ хэлсэнчлэн “Хүн худалдаалах, залилан мэхлэх гэх мэт үндэстэн дамнасан шинэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэхэд олон улсын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа урьд өмнөх цаг үеэс илүү чухал шаардлагатай болж байна!”
Гэмт хэргийн бүлэглэлүүд өнөө үед ажил үүргийн нарийн хувиар, зохион байгуулалттай болж, маш хурдацтай мэдээлэл солилцож, сурч хөгжих зэрэгт суурилсан өндөр зохион байгуулалттай корпорац маягийн загвараар үйл ажиллагаа явуулж байгаа тул дэлхийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд ч мөн гар нийлэн хамтран ажиллаж, нэгдэж нягтрах ёстой төдийгүй дэлхий нийт энэхүү үйл хэргийн гадуур Тайванийг орхигдуулж, гэмт хэрэгтнүүдэд гэмт үйлдлээ хийж гүйцэлдүүлэх боломж олгож болохгүй юм. Интерполын үүсгэн байгуулагдсан үндсэн зорилгыг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагууд аль болох өргөн цар хүрээнд харилцан туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагаа өрнүүлэх, дэлхий нийтийн аюулгүй байдлын сүлжээн дэх хоосон орон зайг нөхөх, дэлхий ертөнцийг илүү аюулгүй болгохын төлөө Тайваний цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэлхийн хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах санаачилга гаргаж байна.
Тайваний эрхзүйн орчин, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулах үйл хэрэг бүх нийтэд ил тод, нээлттэй байдаг. Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэргийн гадуур Тайванийг орхигдуулж болохгүй юм.
Тайвань дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээр 21-р байрт, экспортын үзүүлэлтээр 17-р байрт бичигддэг. Газарзүйн байршлын хувьд зүүн хойд ази, зүүн өмнөд азийг холбосон замын уулзварт оршдог, хүн амын урсгал, логистик, мөнгөн гүйлгээний төв бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн тээвэр, эдийн засаг худалдааны хамгийн чухал төвүүдийн нэг юм. “Expat Insider” байгууллагаас гаргасан жил тутмын судалгааны тайланд дурдсанаар Тайвань нь байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмж, найрсаг ард түмэн, өндөр хөгжилтэй эдийн засаг, эмнэлгийн үйлчилгээний чанар, өртөг, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтээр 2023 онд гадаадын иргэд ажиллаж амьдрахад хамгийн таатай орнуудын 5-р байрт бичигдсэн, амьдралын чанарын индекс үзүүлэлтээр АНУ, Австрали, Тайланд болон бусад улс орнуудын өмнө бичигдэж, энэ үзүүлэлтээр дэлхийд 2-рт байрт оржээ.
НҮБ-аас 137 орны аз жаргалын түвшинд үнэлгээ хийсэн ба энэ оны 3-р сард 2023 оны дэлхийн аз жаргалын индексийн тайланг нийтэлжээ бөгөөд Тайвань Ази тивд 4-рт байрт бичигдсэн. “Numbeo” мэдээллийн сангийн вэбсайтаас гаргасан 2023 оны аюулгүй байдал, гэмт хэргийн гаралтын индекс (Safety/Crime Index) үзүүлэлтээр Тайвань нь дэлхийн 142 орны дундаас аюулгүй байдлын индексээрээ 3-рт байрт орсон бөгөөд гэмт хэргийн гаралтын индекс туйлын доогуур, гэмт хэрэг гаралтын түвшин судалгаанд хамрагдсан орнуудын сүүлийн 3-рт байрт бичигдсэн, Азийн бусад орнуудаас илүү амар тайван, аюулгүй гэж үнэлэгджээ.
АНУ-ын Төрийн департаментаас гаргасан 2023 оны дэлхийн хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үнэлгээний дүнгээс харвал Тайвань 14 жил дараалан дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн дундаас “1-р зэрэглэл” бүхий орон гэж үнэлэгдсэн. Цар тахлаас үүдсэн хүчин зүйл Тайваний хүний наймаанаас урьдчилан сэргийлэх чадавхад тодорхой нөлөө үзүүлсэн хэдий ч засгийн газар болон ард иргэд хамтын хүчээр төрөл бүрийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, хүний наймааны асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байгааг сайшаах нь зүйтэй гэж АНУ мэдэгдэв. Тайвань өнгөрсөн хугацаанд маш амжилттай ажилласан хэдий ч өөрийн гаргасан амжилтдаа сэтгэл ханаж, тайвшраагүй бөгөөд үндэстэн дамнасан гэмт хэргийн шинэ төрлийн аюул заналхийлэл улам бүр нэмэгдсээр байгаа тул Тайвань олон нийтийн аюулгүй байдлын сахин хамгаалах үүднээс Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага буюу Интерполд гишүүнээр элсэн орох, дэлхийн хууль сахиулах байгууллагуудтай гар нийлэн хамтран ажиллаж, үндэстэн дамнасан гэмт хэргийг таслан зогсоох шаардлагатай болно.
Тайваний оролцоогүйгээр Интерполыг нэгэн бүхэл цогц гэж үзэх боломжгүй бөгөөд аюулгүй байдлыг бүрэн утгаар сахин хамгаалах боломжгүй юм.
Олон улсын байгууллагууд нь “дэлхийн засаглал”-ын чухал индэр бөгөөд олон улсын байгууллагуудын үйл хэрэгт оролцох явдал нь манай орон олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн алхах, Тайваний зөөлөн хүчийг ашиглах, олон улсын хамтын нийгэмлэгийн төлөө хувь нэмрээ оруулах нэг арга зам юм. Гэвч Тайваний хувьд улс төрийн хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн Интерполын гишүүнчлэлгүй болсноос хойш 39 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Даяаршлын эрин үед үндэстэн дамнасан гэмт хэрэг газар авсаар байна. Тайвань дэлхийн 145 орон, бүс нутагтай харилцан визгүй зорчдог болсон. Дэлхий даяар Тайваний паспорт нь үндэстэн дамнасан гэмт хэрэгтнүүдийн гартаа оруулахыг санаархдаг гол бай болсоор байгаа бөгөөд үүнийг дутуу үнэлж болохгүй. Тайвань нь “Интерпол”, “I-24/7 Global Police Communications System” болон “Хулгайлагдсан болон алдагдсан аяллын баримт бичгийн (SLTD) мэдээллийн сан”-аас гэмт хэргийн чухал мэдээллийг цаг алдалгүй, нэн даруй олж авах боломжгүй байгаа явдал нь Тайваний хилийн аюулгүй байдлын хяналт шалгалт хийх, терроризм, хүний наймаа зэрэг үндэстэн дамнасан гэмт хэргийг таслан зогсоох чадварт ноцтой нөлөөлж байна. Тайвань нь Интерполын үйл ажиллагаанаас гадуур үлдэж буйгаас үүдэн чухал мэдээлэл солилцож байгаа хэдий ч шууд нэн даруй цаг алдахгүй мэдээлэл авч чадахгүй байгаа нь үр дүнгийн хувьд бүрэн хангалтгүй юм. Мөн Тайвань холбогдох хурал зөвлөгөөн, сургалт семинарт оролцох боломжгүй байгаа явдал нь дэлхийн аюулгүй байдал, терроризмын эсрэг хамтарсан урьдчилан сэргийлэх сүлжээнд томоохон сул орон зайг үүсгэж байна.
Тайваний туршлагыг жишээ болгон ашиглаж болох бөгөөд Тайваньчууд гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зорилгоор “Интерпол”-ын үйл хэрэгт идэвхтэй оролцох хүсэлтэй байна.
2022 онд Тайваний цагдаа нар Камбож, Мьянмарт хүний наймааны шинэ төрлийн гэмт хэрэг гарах болсныг нэн даруй илрүүлсэн бөгөөд гэмт бүлэглэлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны загвар, цахим сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг гадаадад ажиллуулах нэрээр өгөөш болгон ашиглах, хууртагдсан ажил хайгчдыг хорьж саатуулах өрөө байрыг ажиллуулж, зодох, хар тамхи хүчээр хэрэглүүлэх, бэлгийн хүчирхийлэл үзүүлэх гэх мэт хүмүүнлэг бус аргуудыг ашиглан хүмүүсийг айлган сүрдүүлж, үндэстэн дамнасан залилан, виртуал мөнгө угаах гэмт хэрэг, тэр ч байтугай хар тамхины наймаа, хүний наймаа зэрэг хууль бус үйлдлийг үйлдүүлэх болсон. Энэ тухай Тайваний цагдаагийн байгууллагын зүгээс “Интерпол”-д мэдээлсэн хэдий ч үр дүнгүй байсан тул тагнуулын мэдээлэл дамжуулах, мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахын тулд олон улсын найрсаг хүчинд найдах шаардлагатай болсон. Үүний зэрэгцээ яамд хоорондын хамтарсан залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний багийг байгуулж, Тайваний иргэдийг хууртах мэхлэгдэхээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ гэмт хэргийг таслан зогсоох, аврах, мөрдөн байцаалтын ажиллагааг зохион байгуулж, энэ оны 7-р сарын байдлаар нийт 478 хохирогчийг аварсан байна.
Тайваний цагдаагийн байгууллагын зүгээс хуваалцсан мэдээлэл нь олон улсад шуугиан дэгдээсэн тул Европ, АНУ, Зүүн өмнөд Ази болон бусад орны цагдаагийн байгууллагууд энэ нь гэмт хэргийн олон аргыг хослуулсан шинэ төрлийн гэмт хэрэг болохыг илрүүлж, олон орны иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог тул олон улсын хүчнийг нэгтгэж, хамтран мөрдөн байцаалт явуулснаар л хууль сахиулах салбарын хоосон орон зайг нөхөх боломжтой төдийгүй уг асуудал нь дэлхий нийтийн аюулгүй байдлын асуудал юм гэж үзэж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх бүх нийтийн үнэт зүйлс, үзэл баримтлалыг баримталж, илүү аюулгүй ертөнцийг цогцлоохын тулд бид хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Тайвань Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага буюу Интерполын үйл хэрэгт оролцох явдал нь дэлхийн аюулгүй байдлыг хамгаалах сүлжээг бүрэн цогц, ан цавгүй болгож чадна.
Дэлхий нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах явдал нь нэн чухал асуудал тул Тайваний “Интерпол” дахь утга учиртай оролцоог дэмжихийг уриалж байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1984 оноос хойш Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллагын дүрмийн үзэл санааг зөрчсөн нөхцөлтэйгөөр Интерполд элсэх хүсэлтээ гаргаж, Тайваний гишүүнчлэлийн эрх, статусыг өөртөө авч, ашиглах болсон бөгөөд улс төрийн асуудал гэж удаа дараа зарлан тунхагласны үндсэн дээр Тайванийг Интерполын гадуур үлдээсэн. Ингэснээр дэлхийг илүү аюулгүй, амар амгалан газар болгохын төлөөх дэлхийн хүчин чармайлтад оруулах Тайваний бодит оролцоог үгүй хийж, Тайваний хоолой хоёр эрэг саланги тусдаа байж, хоорондоо харилцан захирагдахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй байгаа хэрэг төдийгүй үүнээс үүдэн хил дамнасан гэмт хэрэгтэй идэвхтэй тэмцэх явцад Тайваньд хүндрэл бэрхшээл учирч, гэмт хэргийн болон тагнуулын мэдээлэл солилцох явцад хоосон орон зай үүсгэж, энэ нь хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайванд далд аюул заналхийлэл учруулж болзошгүй юм.
Бид Вольтер /Voltaire/-ын хэлсэнчлэн “Түүх зөвхөн гэмт хэрэг, золгүй явдлын зураглалыг үлдээдэг” буюу “history is nothing more than a tableau of crimes and misfortunes.” гэдэг шиг үр дүнд хүрэхийг хүсэхгүй байна. Жил бүр зохион байгуулагддаг Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага буюу Интерполын бага хуралд Тайванийг ажиглагчаар оролцуулах, Тайваний цагдаагийн ажилтан, албан хаагчдыг тус байгууллагын бүх төрлийн арга хэмжээ, хурал, хамтарсан сургуулилалт зэрэгт оролцуулах, гишүүн орнуудтай харилцах боломжоор хангах зэрэг арга замаар үндэстэн дамнасан гэмт хэргийн чиглэлээр мэдээлэл хомсдолтой байгаа байдлыг арилгах асуудлыг дэмжихийг уриалж байна. Энэ нь улс төртэй ямар ч холбоо хамааралгүй асуудал төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө Тайванийг Интерполтой гар нийлүүлэн хамтран ажиллахыг дэмжих нь зүйтэй юм.
2023 оны 10-р сарын 30-ны өдөр
Дотоод хэргийн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Жоу Ю Вэй








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!