Өнгөрсөн долоо хоногт Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд оройн 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан. Өнөөдөр зарим мэдээллийн хэрэгслээр 17 хүүхдийн бие дахин муудсан талаар мэдээлсэн.
Тэгвэл уг мэдээллийг албаны үгүйсгэлээ. Дээрх 17 хүүхдийн нэгийг нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэхээр Эх нялхасын төвд шилжүүлжээ.
Бусад хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжирч, өнөөдрөөс гарсан байна. Уг хэрэгт ХУД-ийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.








Hun huni biein eserguutsel uur uur shuu dee.rikagts ugcg l baidag shuudee.Heterhi huni muud durtai yumdaa