2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алджээ

Админ
2023/12/01

Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс ДЭМБ-ын санхүүжилтээр “Гамшиг, олныг хамарсан осол гэмтлийн үед эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээний сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Сургалтад 2,3 дугаар шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчид зэрэг 70 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалтыг Австралийн Гриффитийн их сургуулийн гамшгийн мэргэжилтэн Хамиш Маклин, Дункан МакКоннелл тэргүүтэй сургагч багш нарын баг “Гэмтэгсдийг аврах талбар дээрх тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийн дагуу явуулсан юм. Тус баг 2017 оноос энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж буй нь Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас баталж хэрэгжүүлж буй улсын хэмжээнд талбар дээрх тусламжид үнэлгээ хийж “Эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлэх мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр”-ийн агуулгатай нийцэж буй тул энэ удаагийн сургалтыг УХТЭ-ийн санаачлагаар шатлалын эмнэлгүүдийн эмч сувилагчдыг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулж байна. 

Аливаа гамшиг ослын үед тэрдундаа олныг хамарсан ослын үед талбар дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн ОБЕГ-ын аврагч, мэргэжилтнүүд, цэргийн бие бүрэлдэхүүн, эмнэлгийн бус ажилтнуудад төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж ирэх хүртэл гэмтэгсдэд талбар дээрх тусламжийг үзүүлэх мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх нь энэхүү сургалтын эцсийн зорилго юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл сайжирсанч хот хөдөөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ харилцан адилгүй байна. 

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах дахин сургалтын тогтолцоо боловсронгуй болоогүй зэрэг нь гамшиг ослын үед анхны тусламж яаралтай үзүүлэхэд тодорхой хэмжээгээр саад учруулсаар байгааг багасгах цаашид арилгахад энэхүү хөтөлбөр ихээхэн чухал үүрэгтэй юм. Иргэдийн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж халдварт бус өвчин, гэнэтийн осол, автотээврийн осол гэмтэл, байгалийн гамшгаас үүдсэн осол олширч 2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алдсан байна.

 Ийм үед яаралтай тусламжийг чанартай оновчтой хүргэснээр иргэдийн амьдралын чанар дээшилнэ. Хойшид учирч болзошгүй олон эрсдлийг бууруулах юм. Иймд УХТЭ нь “Гамшиг, олныг хамарсан осол гэмтлийн үед эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээний сургагч багш бэлтгэх сургалт”-д өндөр ач холбогдол өгч буй бөгөөд ирээдүйд хэрэгжүүлэх илүү өргөн хүрээтэй төслийн эхлэл болно хэмээн итгэж буй юм. 

Австралийн сургагч багш нарын сургалтаар сургалтад оролцогчид үй олныг хамарсан осол гэмтлийн үеийн талбарт эрэмбэлэн ангилалт хийх, хяналт тавих, багийн зохион байгууулалтыг оновчтой хийх, гэмтэгсдийг тээвэрлэх ажлыг удирдан зохион байгуулах чадварт суралцана. Мөн гэмтэгсдэд эмнэлэг хүртэлх анхан шатны тусламжийн суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх осол гэмтлийн үеийн талбар дээрх арга хэмжээг удирдах ур чадварт суралцаж, олон улсын сургагч багшийн эрхийн гэрчилгээтэй төгслөө. Улмаар сургагч багш болсноор цааш нь түгээн дэлгэрүүлэх боломжтой болох юм.


2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алджээ
2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алджээ
2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алджээ
2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алджээ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна