ХДХВ-ийн халдвартай 12 эх давтан төржээ

Админ
2023/12/01

Өнөөдөр Дэлхий нийтээр "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр" тохиож байна.  1988 онд ДЭМБ-аас "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг гаргасан. 

Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэдэг юм. 

Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэж байна.  

Өнгөрсөн хугацаанд Монголд ДОХ-ын 367 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдварын 60 хувийг 25-39 насныхан эзэлж байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХДХВ-ийн халдвартай амьдарч буй 20 эхээс 32 хүүхдийг ХДХВ-ийн халдваргүй төрүүлжээ. Эдгээрээс 12 эх давтан төрсөн байна. Мөн Монголд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвартай хамгийн удаан хяналтад байгаа хүн 26 жилийн турш ретровирусийн эсрэг эмчилгээ, тусламж үйлчилгээнд тогтмол хамрагдаж байгаа аж.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.169
    2023/12/02

    367-гийн ард хэд дахин их тоо бий шүү. Энэ нь цөөн хүн амтай улсад бол анхаарах асуудал бллсон байна

    Хариулах
  • 66.181.191.247
    2023/12/02

    Давтан төрсөн 12эх Халдвартайгаа мэдсээр байж хамгаалалтгүй харьцаанд орж дахиад хүүхэд гаргасан гэсэн үг үү?

    Хариулах
  • 103.212.118.55
    2023/12/01

    З00 хол давсан гэдэг аймаар сонсогдож байна.

    Хариулах
  • 203.91.115.50
    2023/12/01

    Аймарий

    Хариулах