“Төсвөө мөшгөе, төсвөө мэдье II” уралдааны ялагчид тодорлоо

Админ
2023/12/01

Хүүхэд залуусыг нийслэлийн төсвийг судлах арга замыг зааж өгөх, төсвөө хянахыг уриалах зорилгоор Монголын Залуучуудын эсвэл ТББ залуучуудын дунд “Төсвөө мөшгөе, төсвөө мэдье” уралдааныг  дахин зарласан.

Ингэхдээ зохион байгуулагчдын зүгээс төсвийг олох, хянах аргачлалыг зааж өгөх бөгөөд оролцогчид зааврын дагуу олж авсан хамгийн хачирхалтай мэдээллээ зохион байгуулагчид руу өөрийн сэтгэгдлийн хамтаар илгээсэн. Улмаар тэрхүү төсвийг олон нийтийн сүлжээнд тавьж, хамгийн их хандалт авссаныг нь шалгаруулсан юм.

Уралдааны явцад төсвийн мэдээлэл авахад төвөгтэй байгаа нь ажилдагджээ. Тиймээс төсвийн мэдээллийг шүүж хүснэгт оруулсан файл дээр оролцогчид илүү идэвхтэй төсөв судалж эхэлсэн байна. Уралдаанд ахлах ангийн сурагчид илүү хамрагдсан бөгөөд хоорондын мэдээлэл солилцох аргачлал нь илүү сайн байжээ. Түүнчлэн оролцогчид хүүхэд, залуучуудад зориулсан бүтэн байгуулалт болон ногоон байгууламжийн төсөл дээр анхаарлаа хандуулж байгаа нь үр дүнээс нь харагдсан байна. Ингэхдээ дан ганц төсвийн тоо бичих биш анализ хийж, тухайн төсвийн гүйцэтгэлийн хувийг чухалчлан авч үзсэн байна. 

Оролцогчийн сэтгэгдэл: 

- Надад гэлтгүй хүүхэд бүрийн "хийчээсэй " хэмээн хүсдэг зүйл бол яахын аргагүй биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбай билээ. Энэ их мөнгөн төсвийг батласан хэдий ч одоо болтол хүүхдүүд бид чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй байгаа нь өнөөгийн нийгмийн эрх баригчдын хандлага хариуцлага ямар байгааг харуулж байна.Хэрвээ энэ бүхэн яг таг энэ их мөнгөн дүнгээр ЧАНАРТАЙ, хэрэгждэг байсан бол хүүхдүүд бид хичээлээ тараад чөлөөт цагаа өнгөрөөх газар хайхгүй, хүний нүд хуурсан стандартанд үл нийцэх цэцэрлэг талбайд тоглохгүй байх байсан биз ээ. Төсвийн мэдээлээлээ ямар аргачлалаар олсон бэ: Цахим сайт, улсын төсвийн сайтаас хайж мөн судалгаа хийн ах эгч аав ээжээ асуусан. 


Оролцогчийн сэтгэгдэл: 

- Дээрх төсөл хэдийн дууссан ч бидний гарт баригдаж нүдэнд үзэгдэж буй нь цөөхөн шиг санагдлаа. Магадгүй миний хувьд дээрх дүүргүүдэд амьдардаггүй учир тийм байж ч болох... Цаашдаа залууст ч мөн төсөв, зардлын талаар мэдээллэдэг байвал дээр болов уу хэмээн бодож байна. Төсвийн мэдээлээлээ ямар аргачлалаар олсон бэ: Төсвийн мэдээллийг 2024 оны төсөл арга хэмжээ, барилга байгууламжтай холбоотой мэдээлэл бүхий хуудсаас шүүн, tender.gov.mn сайтаас илүү дэлгэрэнгүй судалсан.

Оролцогчийн сэтгэгдэл: 

- Манайханд дийлэнхэд нь анзаарагддаг болоод шүүмжлэлтэй санагддаг нь дээрх төсвийн олголтоос л харагдаж буй мэт. Бид итгэдэг, олгодог, тэгээд л байхгүй. Эхний санхүүжилтээр 900 саяыг буюу хүссэн төсвөө 100 хувь авчхаад, 23 хувийн л гүйцэтгэлтэй байгаа нь шүүмжлэлтэй, мөн харамсалтай санагдав! Төсвийн мэдээлээлээ ямар аргачлалаар олсон бэ: Сангийн яамны цахим хуудас


Эх сурвалж: https://www.facebook.com/Mongo...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна