Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргээр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийжээ

Б.Ариунзаяа
2023/12/01

Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.    

  Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна.

Тус хэрэгт одоогоор 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.

 Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.

Дээрх яллагдагч нараас 1 хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.62
    2023/12/02

    Нүүрсний хулгайч нарын гэрт нэгжлэг хийгээч ээ..

    Хариулах
  • 202.9.46.62
    2023/12/02

    Худлаа шааж байгаа юм..Нүүрсний хулгайч нараа яаж ч чадахгүй байж..

    Хариулах
  • 59.153.114.138
    2023/12/01

    Гэртээ ацаа хадгалдаг юм бэ. Ар гэрийнхнийг нь айлгах гэж байгаа бол аваачаад хажуудах камерт хорьчихооч цаадуул чинь ар даадаг гээд байгаа том ахаа тоть шиг хэлнэ..

    Хариулах
  • 139.5.216.44
    2023/12/01

    Өмд, бандаашийг нь л хайдаггүй юм бол та нарт өгнө гээд хадгалаад МАЙ гээд сууж байх уу?ЦАВЧААЧИД чинь ! Хахахаха

    Хариулах
  • 66.181.190.75
    2023/12/01

    Ногоон автобусны цавчаанд ЕС оролцсон байхаа Л.Оюун-Эрдэнэ дуугахгүй байгаа энэ хэрэггүй юманд том дуугардаг шдээ

    Хариулах