УИХ-аас томилогдсон хянан шалгах түр хорооны "нүүрсний" гэх сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна. Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах юм. 


Энэ үеэр хянан шалгах түр хорооны шинжээчийн "Тавантолгой" ХК-ийн ерөнхий танилцуулгыг хүргэжээ. Тус компани 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн урамшууллыг ТУЗ-ийн гишүүд тогтоол гарган, өөрсдөдөө олгожээ.  Тухайлбал, УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 51.1 сая төгрөг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 353.9 сая төгрөгийн урамшуулал авсан байна.