Өнгөрсөн есдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын тавдугаар буудлын орчим 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам гарч яваад автомашинд мөргүүлж, улмаар нэг нь газар дээрээ нас барж, нэг нь хүнд гэмтэл авсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх тээврийн хэрэгсэл жолоодож яваад тус ослыг гаргасан 27 настай иргэнд 4.6 жилийн хорих ял оноосон байна. Тодруулбал Прокуророос М-ийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсож зам тавьж өгөөгүйн улмаас уг гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч 2 хүүхдийг мөргөж, 1 хүүхдийн амь насыг хохироож, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон.
М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан.
Хүндэвтэр гэмтэл учруулсан хохирогч хүүхдийн сэтгэл санааны болон бие мах бодид учруулсан хохиролд 11 сая төгрөг, амь хохирсон хүүхдийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 171 сая төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулж, 04 жил 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж шийдвэрлэсэн байна.








новшийн хууль вэ яаадаг
Новшийн хууль вэ чангалаач
Монгол хүүхдийн амь үнэхээр хөөрхийлтэй юм даа. Энд давж заалдах ёстой шүү. Энд хэн буруутай юм бэ. Замаар гарч яваа хүүхэд үү.