Улаанбаатар хотод цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээний талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэгээс тодрууллаа.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэг:

-ОХУ-аас оруулж ирж байгаа тусгай зориулалтын бодис -30 хэмээс дээш хэмд хайлах үйл явц удаашралтай байгаа учраас Нийслэлийн Засаг дарга шуурхай арга хэмжээ авч, нөөцөөсөө хөрөнгө шийдэж, БНХАУ-аас тусгай зориулалтын бодис авахаар болж байна. 
Хятадад тусгай зориулалтын бодис дээд тал нь -45 хэмд хайлах боломжтой байдаг. Ирэх 7 хоногоос худалдан авахаар УБЗАА ажиллаж байна, бэлтгэл ажил хангагдсан. Тээвэрлэлтийн асуудлаа шийдвэл ирэх долоо хоногт -40-45 хэмд хайлах температуртай тусгай зориулалтын бодис орж ирнэ.