Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх бол  дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 25-наас цахимаар хичээллүүлэх аж.

 Түүнчлэн өвлийн улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт цэцэрлэг хамаарахгүй юм байна.