Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцанд гал гарсны улмаас 7 хүн амиа алдсан талаар бид мэдээлсэн. Эдгээр хүмүүсийн 4 хүүхэд байгаа бол нэг нь Онцгой байдлын алба хаагч байна.
Газар дээр нь ажиллаж байгаа ОБЕГ-ынхан " Өглөө 07 цаг 02 минутад Цагдаагийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 дугаарт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг айлд гал гарлаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги 8 албан хаагч, 2 автомашинтай ирэхэд барилгын 4 давхарт гал бүрэн тархсан утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг авсан.
Гал түймрийг унтраах болон хайгуул хийх явцад 5 иргэн угаартаж нас барсан байсан. Мөн манай Онцгой байдлын албаны нэг алба хаагч угаартаж, нэг иргэн угаартсан байсныг нь яаралтай тусламжийн эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн" хэмээн мэдээлж байсан юм.
Харамсалтай нь дээрх иргэд эмнэлэгт очоод нас барсан байна.



Хайран хүмүүс обегийн туршлагатай нөхдүүд өөрсдөө орохгүй бага залуу хүүхэд оруулж эрсдүүлчих юм хайран залуу.
Энэ хүйтэнд цахимаар хичээллэх нь маш зөв.гал шөнө гарсан шүүдээ буруутгах юмаа олж ядах юм даа
Орон Сууц орц, блокон дээр тамхи татаад шууд доод айл руугаа галтай ишээ шиддэг хэлэх ч үггүй хувиа хичээсэн бузарууд байнаа. Гудаманд явж байхдаа нусаа соронгуутаа урдаасаа ирж яваа хүн рүү нулимчхдаг залуутай ч тааралдлаа.
Мод засахдаа залгуураа сул хөдөлгөөнтэй байна уу гэдгийг маш сайн шалгаж байх хэрэгтэй. Үүнээс болж байранд гал маш их гарч байгаа шүү
Энэ тамхичдийг хайр найргүй арга хэмжээ авмаар бна шүү. Тэд ь бүх муу юмны эхлэлийг тавьж байгаа.
Oron suutsand tamhi tatdag malnuudaas bolj baigaay