Шинээр худалдаж авах автобуснуудын эхний ээлж энэ сарын сүүлээр ирэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлж байсан. Эхний автобусууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд урд шөнө хөдөлжээ. Нийт 35 автобус ойролцоогоор 1200 км явж Эрээн боомтод ирэх юм.


Шинэ автобуснуудыг байрлуулах бааз, ХУД-ийн 10-р хороо, Морингийн даваанд 110, СХД-ийн 22-р хороо, Тахилтад 55 автобусны багтаамжтай паркуудыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.