Эрчим хүчний системийн 2023.12.25-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1496 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 171 МВт-аар, импорт 123 МВт-аар тус тус өссөн байна.
Та гар утсаа цэнэглэсний дараа залгуурыг нь салгадаггүй бол цагт 0.065 төгрөг үр ашиггүй зарцуулсан байна. Энэ нь бага тоо мэт харагдаж байгаа боловч өдөржин залгаатай үлдээвэл 1.56 төгрөг, сард 46.8 төгрөг, жилд 561.6 төгрөгийг үрэгдүүлсэн байна. Улаанбаатар хотын 380,000 өрх бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213,408,000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй зарцуулж, эрчим хүчний системд ачаалал нэмсэн байна.
#Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, үр ашигтай хэрэглэж, эрчим хүчээ хэмнэцгээе!

Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!