Оюу Толгой гүний уурхайд урьд шөнийн ээлжинд гарсан уурхайчид угаарт өртсөн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал Эрчим хүч, геологи, уул уурхайн "Тэмүүлэл" холбооны УЗ-ийн дарга Б.Ононхангай өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Оюу Толгой гүний уурхайд EXI түвшинд урьд шөнийн ээлжинд дахин 13 уурхайчин угаарт өртсөн байна" хэмээн мэдээлж, хэсэг хугацааны дараа угаарт өртсөн гэх уурхайчдын тоо 30 болон нэмэгдсэн талаар мэдэгдсэн.
Тэгвэл Оюутолгой компанийн зүгээс "Уурхайд машин асаах үер утаа гарсан. Тухайн машинтай ойр ажиллаж байсан уурхайчдыг дээш гаргасан. Үүний улмаас уурхайчин хордсон гэх мэдээлэл нь ташаа. Удахгүй компаниас энэ талаар мэдээлэл гаргана" гэлээ. Хэд хоногийн өмнө мөн л тус гүний уурхайд уурхайчид угаарт өртсөн талаар мэдээлэгдсэн билээ.



Цул эрдэнэ олдохоор гэнэт бүгдийг нь хөөж гаргадаг гэсэн
Ямар санаа муутай хүн бэ
Агааржуулалтын иж бүрэн систем байдаг байлгүй дээ.
Байсан ч түүнээс нь ДАВСАН юм байлгүй дээ !!! КОМПАНИ НЬ ӨӨРСӨДӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН БАЙНА....ЭВГҮЙ ЮМ БОЛЖ ЛЭЭ НУУГААД БАЙХЫГ БОДОХОД !!!
????????????????????????????????????