Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдлоо. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нийт мал сүрэгт:
• Адуу 4.8 сая буюу 7.5 хувь
• Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь
• Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь
• Хонь 29.4 сая буюу 45.5 хувь
• Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг тус, тус эзэлж байна.
2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл аймаг хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг:
• Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал
• Төв аймаг 4.9 сая толгой мал
• Архангай аймаг 4.8 сая толгой мал
• Өвөрхангай аймаг 4.7 сая толгой мал
• Хэнтий аймаг 4.4 сая толгой мал
Эх сурвалж: ҮСХ









Мал тооллого чухал а/х-той. 1. ХАА-н бодлого боловсруулахад 2. Хүнсний хангамжийг тодорхойлоход 3. Мал эмнэлгийн арга хэмжээг з/б-хад 4. Хөдөлмөрийн нөөцийн судалгаа гм олон асуудал бий. Энэ жилийн мал тооллого жаахан сулхан явагдсан нь үнэний хувьтай байх. Хяналтын тооллого сайн хийгээрэй. Анхаарлаа сулруулвал э/з-т хохирол учруулж мэднэ шүү
Олон жил тоонд явж байлаа даа. Ялангуяа энэ их цас зудтайд бод мал нтр бол нүдээр тоолно гэж ёстой худлаа. Тэрүүн шиг худал юм байхгүй шүү! Өнгөрсөн жилийн дансан дээр л дансаа хөтлөнө. Дэмий л бензин тос, ажил явдал болж байдаг даа. Харин олон татвар, хураамж, хандив нэхсэн хүмүүс л явдаг байлаадаа! Би үнэнийг л хэллээ шүү! Би олон жил тоонд явахадаа бүх малаа гаднаа байлгаж тоолуулж байсан айл ганцханыг үзэж байв. Тэр нь бод мал нь нийлээд 40-өөд, бог нь 200 гаран л байсан.
Хүнии хувиин малыг их зардал чирэгдэл гарган тоолж өгөх хэнд хэрэгтэй юмбэ? Харин тэр тоо нь амаар утсаар авдаг худал тоо өнөө үед арай шинэлэг аргаар үнэн бодит тоо авч бэлчээрээ сэргээх экспорт хиихэд хэрэг болох
zev
шал худалаа тоо амаар утсаар тоолдог болоод удаж байна даа