"Улаанбаатар смарт" ХХК-аас мэдэгдэл гаргаж, оюутнуудын зорчих картыг түр хүчингүй болгожээ. Тус мэдэгдэлд, Нийтийн тээврийн газраас оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх мэдэгдлийг тус компанид илгээжээ. Тиймээс үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн картыг түр хүчингүй болгосон байна.
Учир нь 2023 оны 07 сарын 07-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагджээ.
Энэ нь 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байгаа аж.









Ymr shatsin be zl2 sda uhchihge shagd uursdu aimr iddeg baij
Pzd ve sha2