Монгол Улсад агаарын тээврийн компани цөөн байдгийн нэг нь “Изинис эйрвис” ХХК. Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц, УИХ-ын гишүүн асан, өдгөө Монгол Улсаас Япон улсад суух элчин сайд Л.Элдэв-Очир гэх томоохон эзэмшигчтэй энэ компани насжилт өндөртэй хоёр онгоцтой. Хамгийн сүүлд жилийн өмнө A330-200 хэмээх том оврын онгоц худалдаж авсан нь манайдаа төдийгүй олон улсдаа ч насжилт өндөртэй буюу 24 жил ашиглагдсан онгоц юм.
Агаарын тээвэрт аюулгүй байдал нэн чухал асуудлын нэг. Тиймдээ ч 2019 онд Зам тээврийн сайд 187 тоот тушаалаараа Монгол Улсад агаарын хөлгийг бүртгэхдээ 30 дээш зорчигчийн суудалтай онгоц нь 20 доошгүй жил настай байхыг заасан байдаг. Өөрөөр хэлбэл “Изинис эйрвис” ХХК хууль зөрчиж, хуучин онгоц оруулж ирсэн талаар бид мэдээлж байсан.
Гэвч мордохын хазгай гэгчээр хууль зөрчиж Монголд орж ирсэн уг онгоцны балаг дуусахгүй нь. Оны өмнөх нь уг онгоцыг ОХУ руу хориотой бараа тээвэрлэсэн хэмээн олон улсад мэдээлэгдэж байсан бол энэ удаа Вьетнам улсаас Улаанбаатар руу ниссэн ч зорчигчдоо буулгаж чадалгүй, ослын буулт хийхээр Вьетнам руу буцсан байна.
“Изинис эйрвис” ХХК-ийнхан энэ талаараа “2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр MG212 дугаарт аяллын нислэг БНСВУ-ын Фукуок олон улсын нисэх буудлаас хуваарьт цагийн дагуу хөөрсөн боловч нислэгийн явцад агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт хийх зайлшгүй шаардлага гарсан тул бид Нислэгийн аюулгүй байдлын шаардлагын дагуу Фукуок олон улсын нисэх буудалд буцаж газардахын тулд Агаарын хөлгийн буултын зөвшөөрөгдсөн жинд тааруулж түлшний хэмжээг багасгах нислэгийг 3 цаг 30 минут орчим үйлдсэн.

Агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн заавар, журмын дагуу Инженер техникийн ажилтнууд агаарын хөлөгт нарийвчилсан үзлэг шалгалт, техник үйлчилгээг хийж агаарын хөлөг нислэгт бэлэн болсноор орон нутгийн цагаар 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 13:30 цагт MG212 дугаарт аяллын нислэг Фукуок олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний нэн тэргүүний зорилго тул та бүхэн бидний нөхцөл байдлыг ойлгон хүлээн авна гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдэл гаргасан байна.
Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар “Изинис эйрвис” ХХК-ийн A330-200 хэмээх том оврын онгоцны далавчинд нь гэмтэл гарчээ. Улмаар Улаанбаатарт бууж чадалгүй Вьетнам руу буцсан байна.








Өөрийгөө Төв аймгийнх гэж ярьдаг Нисэхийн дарга С.Батмөнх гэдэг хулгайч шоронгийн ялтан бас хятадын эрлийз байсан.
Hurts ahiin duu ni
Хурц бол хятадын эрлийз хүн гэдгийг мэдэх үү өмхий малууд аа..
Иргэний нисэх Хурцын хамаатан хятадын эрлийз дарга нараар дүүрсэн газар болсон.Нисэхэд хятадын эрлийзүүд эхнэр нөхөр хоеулаа дарга хийдэг тийм алба салбарууд зөндөө .
Hamaatan ni boloh yumsan darga boliildoo
Бямбацогт оруулах зөвшөөрлийг өгсөн гэгддэг.
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн булхайг дэлгэe гэвэл далай далай
Онгоцтой болтлоо баяждаг овоо муу барилгачин бэ бас болоогүй ээ генерал гэжуугаа
Avtobus 10 jil bolohod ... Getel ongits???
Хар мөнгөнии онгоц гай дагуулах вии айдас
Hurts gej pizdagiin balag duusahgui ym bn
Ийм асуудал гардагшдээ, техникийн асуудал гараад буцсан л бнашд,
Хурц гэгч чинь Энхбатыг алсан яргачин ! Тийм хүн Агаарын тээврийн компанитай бж болно гэж үү! Тэр алуурчны авсанд сууж АМИА өргөв дөө! Таминь !
Хулгай луйвар авилгын мөнгөний юм тмйм юм байна. Ард түмний амьдралаар тоглож ханахгүй лалрууд юмаа.
Будлиантай хулгайчдын юм будьлиантай л бгаа хурц гэх мэт