Өнгөрсөн баасан гарагт Улаанбаатарын цагаар  02:51:19 цагт Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд 3,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол өнгөрсөн шөнө Архангай аймагт газар хөдөлжээ. 

Тодруулбал, нэгдүгээр сарын 08-ны өдрийн 00:25:21 цагт Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 73 км зайд 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 47°11'24.0"N 100°26'24.0"E -т уг газар хөдлөлт болжээ.