Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдийн тодорхой хэсэгт гэр хорооллыг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар барилгажуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Барилгажилтын төслийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хороо, Баянхошуу дэд төвийн 20 га болон Баянзүрх дүүргийн 19-р хороо, Шархад дэд төвийн 13.8 га талбай бүхий нийт 33.8 га талбайд 4,200 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг төлөвлөсөн ба инженерийн дэд бүтцээр бүрэн хангагдсан, эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон барилгын EDGE стандартыг хангасан эко хорооллыг үе шаттайгаар туршлагатай төсөл хөгжүүлэгч, хувийн хэвшлийг шалгаруулан хэрэгжүүлэх юм.

Шалгарсан төсөл хөгжүүлэгч буюу аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкны дэргэдэх Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны хөрөнгө оруулалтын сан (ЭХОНОСС)-гаас төслийн санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, цаашид энэхүү төслийг гэр хороололд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бие даасан санхүүгийн механизмыг бий болгохоор зорьж байна. Үүний зэрэгцээ ногоон орон сууцны EDGE стандартад нийцүүлэх нэмэлт зардлыг Уур амьсгалын ногоон сангаас буцалтгүй тусламж олгох замаар хүлэмжийн хийг бууруулах төслийн зорилтыг мөн хэрэгжүүлэх юм.

Гэр хорооллын орон сууцны эрэлтэд нийцсэн, зах зээлийн бодит хандлагад үндэслэн, нээлттэй өрсөлдөөн өрнүүлж, туршлагатай хөгжүүлэгч, аж ахуйн нэгжийг шалгаруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төслийн зүгээс нээлттэй уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

 

Уулзалт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн байранд болно.

Хэзээ: 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10.00 цагт

Хаана: Улаанбаатар, Чингэлтэй, 1-р хороо, Экспресс тауэр, 14 давхар (Төв шуудангийн баруун хойд талд, Практикал даатгалын байр)

Зохион байгуулагч: “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК, “Сэцэн Билгүүн Консалтинг” ХХК 

 

Төслийн мэдээллийг дараах холбоосоор үзэж танилцана уу:

https://www.facebook.com/AHURP

https://www.adb.org/projects/49169-002/main

 

Мөн уулзалтад ирэх эсэхээ дараах хаягаар мэдэгдэхийг хүсье:

Emailkhastumur@sbconsulting.mngunbileg@sbconsulting.mn

Утас: 80308295, 95968745, 88002500