Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм.
Тус паркийг цахилгаан, дулааны эрчим хүч, үйлдвэрийн технологийн уур, хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор 24 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барина. Тус дулааны цахилгаан станцын зураг төсвийг энэ онд дуусгаж, 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Энэхүү станцад нам температурын эргэлтэт буцламтгай үет технологи бүхий 110-130 тн/цаг уурын бүтээмжтэй зуух хоёр ширхэг, 12 МВт-ын ПТ маягийн уурын турбогенератор хоёрыг туслах тоноглолын хамтаар суурилуулахаар төлөвлөсөн. Мөн станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах юм. Жилдээ 199-205 мянган тонн нүүрс түлж, 156.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллана. Дулааны цахилгаан станц баригдсанаар 185 хүнийг байнгын ажлын байраар хангана.
Шинээр баригдах ДЦС-ыг бусад станцтай харьцуулахад түлшийг бүрэн шатаадаг, агаарын бохирдол бага, байгаль орчинд ээлтэй технологитой, орчин үеийн автомат удирдлагын системтэйгээс гадна паркийн халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаан, холбоо мэдээллийн сүлжээ зэргийг хонгилын байгууламжид байрлуулахаар төлөвлөсөн юм.
Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах 24 мвт-ын дулааны цахилгаан станц барина

Холбоотой мэдээ

Нийгэм · 3 цаг
Маргааш УИХ-аар Монгол хүн ус хэр их үнэ цэнээр уух тухай хууль орж ирнэ

Нийгэм · 3 цаг
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

Нийгэм · 5 цаг
Гэр хорооллын цагийн тарифт тоолууртай айлууд оройн 21.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд үнэгүй цахилгаан хэрэглэнэ

Нийгэм · 5 цаг
Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Нийгэм · 5 цаг
ОБЕГ: Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улс төр · 6 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!