Ч.Номингийн үед “Монгол нүүдлийн зан үйл”-ээ ЮНЕСКО-д бүртгүүлээгүй бол...

Сэтгүүлч
2026/02/13

Дэлхийд нүүдэлчин угшилтай улс орон цөөнгүй ч амьдрал ахуйдаа нүүдэлчин соёлоо тэр чигт нь авч үлдсэн  цор ганц орон бол Монгол. Бодит байдал ийм байгаа ч нүүдэлчин угсаатай улсуудын дунд нүүдлийн соёлоороо дэлхийд тамгалагдах амбиц ид өрнөж байна. Тэд “Бид одоо ч нүүдэлчид хэвээрээ шүү” гэсэн мэссэжийг дэлхийд өгөхөөр уралдаж байна. Унгар улс Их хуралдай гээд дэлхийн 7080 орныг нэгтгэсэн өв соёлын том наадам хийдэг. Уг нь Их хуралдай чинь манай парламентГэтэл тэд дэлхийн түүхэнд Монголынх гээд тамгалагдчихсан  үгийг өөртөө наахыг хичээж байна. Турк, Казахстан ч нүүдлийн соёлын өв тээсэн улс гэдгээ батлах гэж ийм утгатай наадам зохион байгуулдагТовчхондоо бидний соёлыг булаацалдсан өрсөлдөөн цэнхэр гарагт өрнөж байна. 

ЮНЕСКО-д өвөө бүртгүүлэх гэж хандах бүрд ч “Танай урд хөршид чинь таван сая монгол бий. Тэдэнтэйгээ хамт бүртгүүл” гэсэн хатуу үнэнтэй бид нүүр тулдаг. Өнөөг хүртэл компьютерийн гаранд монгол бичиг орохгүй байгаа нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр бид улс зоноороо “Нүүдэлчдийн соёлын төв чинь бид шүү” гэсэн амбицыг тов тод тээмээр байгаа юм. Хилийн гадна арван сая монгол байхад “Бид ганцаараа нүүдэлчид хэвээр оршиж байна” гэж цээжээ дэлдээд нэмэргүй. Дэлхийд “Нүүдэлчин” гэдгээ хүлээн зөвшөөрүүлж бүртгүүлсний эцэст л гадныхан Монголыг “нүүдэлчдийн өлгий нутаг” хэмээн анзаарч харна. 

Олзуурхууштай нь дэлхий биднийг “нүүдэлчдийн төв улс” гэж хараад эхэлчихсэн байна. Бүр тодруулж хэлбэл ЮНЕСКО “Монгол нүүдлийн зан үйл”-ийг 2024 онд дэлхийн өв гээд бүртгээд авчихаж. Нүүдэллэх нутаг бэлчээрсонгохнүүх өдөр судар сонгохнүүдэл ачааллахбууцсууриа цэвэрлэхшинэ буусан газар нутгаа аргадах гэх мэт малчдын маань өдөр тутамдаа хийдэг зан үйлийг дэлхий Монголынх гээд хүлээн зөвшөөрчихсөн гэсэн үг. Тухайн үед Соёлын сайд байсан Ч.Номин Өнөөдөр дэлхий дээрнүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрч байгааТиймучраас хүнмалбайгалийн харилцан шүтэлцээн дээр бийболсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэгмонгол нүүдлийн зан үйлээ UNESCO-ийн соёлын биет бусөвийн конвенцд бүртгүүлэх нь ач холбогдолтой юм” гэжбайв. Үнэнээс үнэн үг, дэлхийд нүүдэлчдийн төв улс гэдгээ бид ингэж л батална, харуулна, тамгална. Ингээд харахаар Ч.Номингийн Соёлын сайд байхдаа амжуулсан том ажил, тод амбиц нь энэ байжҮүнийх нь төлөө түүнд монгол хүн бүр талархах учиртай. 

“Унгар улс бидний өвгөдийн байгуулсан парламентын нэрийг зээлдэж амбицлаж байгаа бол бид ч бас зүгээр суухгүй. Нүүдэлчин фестиваль хийгээд дэлхийн нүүдэлчдийг Монголдоо цуглуулъя” гэж зориод хийжчадсанд нь бас түүнд талархах ёстой. Ч.Номинг Соёлын сайд байх үед “Нүүдэлчин” фестиваль ямар цар хүрээтэй, яаж болж байсныг монголчууд бултаараа мэднэ. 

Нүүдэлчин монголчуудыг нэгтгэдэг  язгуур урлагийг ч тэр дэлхийд гаргасан гавьяатай. Наад захын тод кейс гэхэд л морин хуур. Морин хуурын чуулгыг оркестр болгож дэлхийд гаргасныг нь төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Монголын урлаг, соёлыг дэлхийд гаргах чиглэлээр хамгийн хүчтэй бодлого явуулсан сайд бол Ч.Номин. Морин хуурын чуулгыг өргөжүүлж, дэлхийн найрал хөгжим болох замыг зааж өгсөн хүн. Морин хуурын чуулгынхан өөрсдөө хөөцөлдөж гүйгээд Версалийн ордоны Хааны дуурийн театрт тоглочихгүй шүү дээ” гэж хэлсэн удаатай.

Эх сурвалж: “Өдрийн сонин” 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна