Монголын сагсан бөмбөгийн ирээдүйтэй тоглогч Ш.Энхийн-Од NBA-ийн драфтын өмнөх бэлтгэлээ үргэлжлүүлж, энэ удаад Memphis Grizzlies багийн урилгаар бэлтгэлд хамрагджээ.
Ингэснээр тэрээр 2026 оны NBA-ийн драфтын өмнө нийт таван багтай албан ёсны бэлтгэл хийсэн болж байна. Үүнд Los Angeles Lakers, Orlando Magic, Milwaukee Bucks, Dallas Mavericks болон Memphis Grizzlies багууд багтаж байна.
Memphis Grizzlies нь 2026 оны NBA-ийн драфтад эхний тойргийн 3 болон 16 дугаар сонголтуудыг эзэмшиж байгаа бөгөөд энэ жилийн драфтын идэвхтэй багуудын нэгээр нэрлэгдэж байна.
NBA-ийн 2026 оны драфт 2026 NBA Draft энэ сарын 23-24-ний өдрүүдэд Brooklyn хотын Barclays Center цэнгэлдэхэд зохион байгуулагдах бөгөөд Ш.Энхийн-Одын нэр драфтын сонголтод багтах эсэхийг Монголын спортын хорхойтнууд тэсэн ядан хүлээж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!