Хүн бүрийн амьдрал өөр өөрийн гэсэн туулах замтай. Заримынх нь зам тэгш дардан байхад, заримынх нь уул даваа, саад бэрхшээлээр дүүрэн байх. Гэхдээ ямар ч замаар алхсан бай, тууштай явж чадвал нэг л өдөр зам зурайж, жим нь тодорно.

Хамгийн чухал нь зам хол байна гэж шантрахгүй, жим бүдгэрч байна гэж бууж өгөхгүй байх явдал.

Амьдралын замыг бид өөрсдийн сонголт, хөдөлмөр, итгэлээрээ бүтээдэг. Өнөөдөр хийсэн жижигхэн алхам бүр маргаашийн  амжилт заримдаа асуудлын эхлэл үндэс болж чадна. 

Хүн амьдралынхаа туршид олон зүйлийг сурч, олон сорилтыг давдаг. Тэр бүхний дундаас өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгоо олж, түүндээ хүрэхийн төлөө хичээх нь амьдралын утга төгөлдөр агшин бүрийн төлөө ухамсартайгаар хичээж буй хэрэг.

Зам зурайна гэдэг зөвхөн амар тайван амьдралыг нэрийдэхгүй. Харин алдаа оноогоо ухаарч, өнгөрснөөсөө суралцаж, ирээдүйгээ итгэлтэйгээр бүтээж явахыг хэлнэ. Жим тодорно гэх дүр зураг хүн өөрийнхөө үнэ цэн, зорилго, хийж бүтээх зүйлээ ойлгож эхэлсний илрэл.

Тиймээс амьдралынхаа замд үргэлж өөдөө итгэлтэй алхъя. Өнөөдрийн хөдөлмөр, тэвчээр, зөв сонголт бүхэн маргаашийн гэрэлтэй замыг бий болгоно. Зам зурайж, жим тодрох тэр мөчид хүн өөрийнхөө туулсан бүхнийг эргэн харж, амьдрал ямар үнэ цэнтэй байсныг ойлгож илүү гэрэлтэй замаар итгэлтэйгээр алхаж эхэлнэ.