Өнөөдөр (2026.08.07)Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн сум) Хангай нурууны арын Хануй, Орхон, Сэлэнгэ (Хялгант баг) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна. Мөн Хараа (Дархан), Онон, Балж (Дадал сум) Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 10-45см, Туул (Лүн сум) гол үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!