Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб 24 цагаар ажиллаж шуурхай арга хэмжээ авч буй.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон харьяа агентлаг АМГТГ, Монополын эсрэг газар, цагдаагийн байгууллагаас шатахууныг дамлан борлуулах асуудалд хяналт тавьж ажиллаж байна. Шалгалтаар, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шатахууныг мотоциклоор худалдан авч мотоциклийн банкнаас зориулалтын бус саванд юүлэн авч хүргэлтээр худалдан борлуулж байгаа гэх 2 зөрчлийг илрүүллээ. Мэдээллийн дагуу нийт 65 литр шатахууныг хураан авч зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэж байна. Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 04-15-ны өдрийг хүртэл Улаанбаатарт автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензинийг нэг удаа 50000 төгрөг хүртэл олгож байгаа юм. Мөн задгай саванд автобензин худалдан борлуулахгүй.
Шатахуун дамлан борлуулсан хоёр зөрчлийг илрүүлэн шалгаж байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 7 мин
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Улс төр · 56 мин
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Нийгэм · 1 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод +3 градус дулаан байна

Улс төр · 13 цаг
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Б.ТҮВШИНД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Эдийн засаг · 16 цаг
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улс төр · 18 цаг

Энэ нэг газрыг бүүр сайн шалгуулмаар байна а, бүүр тэндээ монопол болоод уджийнаа, Архангай аймгийн Цахир суманд байрлах МT-клонк саяхан манай аав бинзен авсан, АЙ-92 1литрийг нь 4600 төгрөгөөр авч банкаа дүүргэсэн бүүр нэг цаанаасаа шулаач иймэрхүү газруудыг бүүр болиулах хэрэгтэй тэр тусгай зөөвшөөрөл энэтэрийг цуцлах хүртэл арга хэмжээ авмаар байна а Цахир сум дахь MT-клонк шүү