2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Үүнтэй уядуулан тухайн бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм.
Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна.
Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Иймээс эцэг эх, асран хамгаалагчид доорх жагсаалтад хамрах сургууль цэцэрлэгт хүүхэд нь хамрагдаж байгаа бол анхааран бэлтгэлээ хангана уу.
ТАНИЛЦ: Цахимаар бэлтгэлээ хангах 73 цэцэрлэг, 60 сургуулийн жагсаалт

Холбоотой мэдээ

Нийгэм · 16 мин
25 килограммын савлагаатай нэг шуудай шахмал түлш 3,750 төгрөгөөр худалдаалагдана

· 18 мин
Дэлхийн шатрын 46 дахь удаагийн олимпиад эхэллээ

дэлхий · 45 мин
Нидерландын Крёллер-Мюллерийн музей Винсент ван Гогийн 88 бүтээлийг 40 орчим жилийн дараа нэг дор дэлгэлээ

Улс төр · 1 цаг
Б.Батцэцэг: ХЗДХ-ийн сайдыг түр орлон гүйцэтгэх сайд одоогоор тодорхойгүй байна

Нийгэм · 1 цаг
“Явуулын оффис” Чингэлтэй дүүргийн “Эрх чөлөөний талбай”-д ажиллаж байна

Нийгэм · 1 цаг

ymar beltgel hangah we