“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр болсон. Уг хурлын үеэр нэмэлтээр нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд 10 минутын давтамжтайгаар үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

СОР17 хурлын үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Мөн хурлын үеэр Налайх дүүрэгт “Нүүдэлчин” фестиваль болох учир зочид төлөлөгч болон иргэдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлэхээр болжээ.