Хүн бүр энэ ертөнцөд өөр өөр замаар ирж, өөр өөр ачаатайгаар аж төрдөг. Хэн нэгэн аз жаргалтай цаг хугацаанд төрж, дулаан үг, дүүрэн хайр дунд өсдөг бол нөгөө нэг нь амьдралын хатуу хөтүүг бага наснаасаа мэдэрч, хэнээс ч хараат бус байхыг эрт сурдаг.

Энэ ялгаа нь тохиолдлынх биш, харин амьдрал хэмээх их нууцын нэгээхэн хэсэг мэт. Тавилан заяа бол бэлэн бичигдсэн зохиол биш. Харин тодорхой нөхцөл, хязгаар дунд бидэнд өгөгдсөн хоосон хуудсууд юм. Тэр хуудсан дээр юу бичихээ хүн өөрөө сонгодог. Бид төрөхдөө сонголтгүй байсан ч, амьдрахдаа сонголттой.  Бид ихэнхдээ амьдралыг шударга бус гэж буруутгадаг.

Яагаад заримд нь амархан, заримд нь хэцүү вэ гэж асууна. Гэвч шударга ёс гэдэг нь бүгдэд ижил нөхцөл олгох биш, харин хүн бүрт өөрийнх нь тэсвэр, ухамсрыг шалгах өөр өөр сорил өгөх явдал ч байж мэднэ. Хүн бүрт оногдсон тэр сорил нь түүний дотоод мөн чанарыг ил гаргах толь. Харьцуулалт бол хүний хамгийн том төөрөгдөл. 

Бид бусдын оргилыг харж, өөрийнхөө уруудлыг жинлэдэг. Гэвч хэн нэгний амжилт мэт харагдах тэр оргилд хүрэх замд ямар их ганцаардал, эргэлзээ, уналт байсныг бид мэдэхгүй. Харин чимээгүй тэсвэрлэж, дотроо хагарч явсан мөчүүд л хүнийг хүн болгодог билээ. Яг энэ л мөчөөс хүний эрх чөлөө эхэлдэг. Зарим хүн зовлондоо хатаж, дотроо хаагддаг бол нөгөө хэсэг нь яг тэр зовлонгоороо дамжин ухаарлыг олж авдаг.

Нэг ижил салхи моддыг өөр өөрөөр ганхуулдгийн адил, нэг ижил амьдрал хүмүүсийг өөр өөрөөр төлөвшүүлдэг. Энд л хүний сэтгэлийн гүн, ухамсар хүмүүжлийн ялгаа оршдог. Хүн хүний тавилан заяа ондоо ч, хүн байх утга учир ижил. Өөрийн замыг бусдынхаар солих боломжгүй ч, тэр замыг хэрхэн туулах нь бидний гарт бий. Бусдын амьдралыг шүүхээсээ өмнө ойлгож, өөрийнхөө амьдралыг гомдлоор бус ухамсраар авч явах нь л жинхэнэ..