2026 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон 12 тохиолдол бүртгэгджээ.

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Тухайн зүйлд зааснаар 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.