Сэлэнгэ аймгийн Шаамар суманд есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө буун дуу гарсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тус сумын цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу тухайн газарт очиж шалгахад иргэд хоорондоо маргалдсан бөгөөд тэдний нэг нь буу ашигласан нөхцөл байдал тогтоогдсон байна. Шалгалтын явцад буу ашигласан этгээд нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч болохыг тогтоожээ. Тухайн цагдаа амралтын өдөр, ажлын бус цагаар Сэлэнгэ аймагт явж байхдаа иргэнтэй маргалдаж, ангийн буугаар хий буудсан байна.
Уг буу нь тухайн цагдаагийн хамт явж байсан хүнийх бөгөөд тэд Сэлэнгэ аймагт ан хийхээр явсан гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар шалгаж байгаа аж.
Хэрэв шалгалтаар тухайн цагдаагийн алба хаагч буруутай нь тогтоогдвол Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4-т заасны дагуу холбогдох хариуцлага тооцно.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!