Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын "Мираж" үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр хаажээ. 

Зам хаасан хугацаанд цэвэрлэгээ болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж, орой 23:00 цагт хөдөлгөөнийг нээх аж. 

Тус чиглэлийн замын зүүн урсгалын асфальт бетон хучилтын ажлыг энэ сарын 23-нд гүйцэтгэсэн бол өнөөдөр баруун урсгалыг засах аж.

Засварын ажлыг өчигдөр гүйцэтгэх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлуулжээ.