2026.11.07 Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг 10 байгууллагын 20 инженер техникийн ажилтан, 165 зам талбайн үйлчлэгч, 47 жолооч, ачигч, 3 нуухны машин, 10 хогны машин, 22 давс, бодисны машин, 14 механизм, 21 бичил төхөөрөмж, 80 үлээгч нийт 172 хүний бүрэлдэхүүнтэй машин техник, явган замын бичил 101 төхөөрөмжтэй ажиллаж байна.

Кувейт, Жаргалантын ам, Морингийн даваа, Нисэхийн туслах замууд, Наадамчдын зам, Яармагийн туслах замууд, Хөшигтийн хөндий хурдны зам, Тэц3, Чөч, 120 мянгат туслах зам орчимд 100.7 тонн давс 27.5 тн бодис цацалт хийгдсэн байна. Үлдэгдэл 1910.3 тонн давс, 1295.7тонн бодис, дайрга 118 м³ байна.цас цэвэрлэгч, түргэн тусламж, авто зам ба бичвэр нарын зураг байж магад