ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийлээ. Түүнийг энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газар ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын хамт  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган баривчилж, 461 дүгээр ангид нэг хоног хорьсон юм.  Түүний мэдээллийг товчлон хүргэе. 

 

 

 

  • - Өнгөрсөн өдрүүдэд сэтгэлд сэрд хийлгэм аймшигтай үйл явдал боллоо

 

  • - Улс төрийн зорилготой, эрх мэдэл албан тушаалын дахин хуваарилалттай холбоотой зохион байгуулалттай үйл ажиллагаа боллоо 

 

  • - Ажил руугаа явж байх үед гэнэтийн баривчилгаа явуулсан. Надад энэ талаар мэдүүлэг өг гэж зарлан дуудах хуудас илгээж болох байсан. Гэвч надад энэ талаар огт мэдэгдээгүй. 

 

  • - Намайг цагдаагийн байгууллага, тусгай хүчнийхэн онц ноцтой  гэмт хэрэгтэн шиг, террорист шиг баривчилсан

 

  • - Хаанаас ямар шалтгаанаар баривчилж байгаа талаарх асуултанд ганц ч хариулт өгөөгүй. Энэ баривчилгааг эртнээс төлөвлөсөн байсан.  Хувь хүний эрхийг ноцтой зөрчлөө.  

 

  • - Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлаар өнгөрсөн оны дундуур надаас нэг л удаа тайлбар авсан. 

 

  • - Би сая цагдаагийн байгууллага зөвхөн гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг авахын тулд хууль хүчнийнхэн тусгай ажиллагаа явуулах шаардлагагүй. 

 

  • - Энэ хугацаанд цагдаа шүүхийн байгууллагын ард нэг хүн байгаа мэтээр сүүлийн үед мэдээдэд цацаж байна.

 

  • - Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг авсан гэх санхүүгийн схем саяхан илж болж байгаа зүйл биш. Хууль шүүхийн байгууллагаар нотлогдчихсон баримт биш. 

 

  • - Монголын улс төрд байсан, одоо ч байгаа, цагдаа шүүхийн байгууллагад ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүсийн ард нэг компани, нэг бүх байгаа мэтээр зохион байгуулалтаар мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. 

 

  • - Ил болсон гээд байгаа санхүүгийн схем  маш их алдаатай, зөрүү мэдээллүүдтэй. 

 

  • - Манай банкыг их хэмжээний санхүүжилт олгосон гэж буруутгаж байна. Манайх 29 жилийн хугацаанд хэдэн зуун мянган ААН-д санхүүлжилт олгож ирсэн. Энэ бол манай үндсэн бизнес. Ямар ч хууль зөрчөөгүй. 

 

  • - Мөн манай банкыг давуу байдлыг олгосон гэж буруутгаж байна. Манайх хууль журмын дагуу зээл олгосон. 

 

  • - Одоогоор ХХБ -ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 

 

  • - Мэдээлэл өгч байгаа нь хэргийн мөрдөн байцаалтад нөлөөлөх гэж хийж байгаа хэрэг биш. Банкны нэр хүндэд ноцтой халдаж, том цохилтонд орууллаа.