УИХ-ын гишүүн С.Жавхлан ШИНЭ намаас татгалзаж, МАХН-ыг сонгов уу

Админ
2019/09/13

УИХ-ын гишүүн С.Жавхлан 5 сарын 2-нд Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулж буй "Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл" Нам буюу ШИНЭ Намд гишүүнээр элсэж буйгаа зарласан билээ.


Энэ үеэрээ тэрээр : “УИХ-д бие даагч гишүүнээр ажиллах нь туйлын хэцүү. Өнгөрсөн хугацаанд иргэдээс УИХ-ын шударга гишүүнтэй нэгдэх хэрэгтэй гэсэн санал ирснийг удаан бодож, улс төрийн намуудыг судаллаа. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулах шинэ намд элсэн, хамтран ажиллахаар шийдсэн” хэмээж байв.

 

Гэвч тэрбээр тэр цагаас хойш ШИНЭ намын аливаа арга хэмжээ, хэвлэлийн бага хуралд оролцоогүй.  Гэтэл өнөөдөр МАХН-аас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү бие даагч С.Жавхланг намдаа элссэн талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

 

Тэрбээр  "За ингээд манай ширээний анд, бие даагч С.Жавхлан маань албан ёсоор хоёр дахь удаагаа намын гишүүн боллоо. Баяр хүргэе. Өмнө МАХН-ын гишүүнээс татгалзаж байсан. Мэдээж Х.Баттулга хуруу шилний намаа МАХН-ын бөөрөнд наах байх. Тиймээс дургүй ч гэсэн МАХН-ын гишүүн хоёр дахиа болох нь дээ" гэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна