Манай улсын гурван иргэн их хэмжээний мөнгөө залилуулжээ

Админ
2019/09/20

Фэйсбүүк болон цахим шуудангаар өөрийгөө Франц Улсын иргэн гэж танилцуулан "Банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална" хэмээн төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгдлээ.

 

Сүүлийн 3 сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон байна. Иймд хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа. 


Сэтгэгдэл (381)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.73.64.115
    2022/02/14

    e

  • 103.73.64.115
    2022/02/14

    e