Ц.Сандуй өнөөдөр ярина

Админ
2019/09/23

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй оролцохоор болжээ. 60 тэрбумын хэрэгт ороогдож, албан тушаалаасаа буусан түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн эх орноосоо явсан, Интерполоор эрэн сурвалжлахад хүрч буй талаар нэлээд шуугисан. Улмаар өнгөрсөн долдугаар сард эх орондоо ирсэн ч хууль хяналтынхан түүнийг олохгүй, гэрийнх нь хаяг тодорхойгүй байгаа шалтгаанаар зарлан дуудах хуудас хүргүүлж чадахгүй байгаа талаар одоо ч мэдээлсээр байна. Гал дээр тос гэдэгч шинэ гүүр ашиглалтад орсонтой холбогдуулан Хоум плазаг түүний эзэмшлийнх гэх шуугиан дахиад л дэгдсэн. Харин Ц.Сандуй үүнээс цааш дуугарахаар шийдсэн бололтой. Өөрийн твиттер хуудсаараа Хоум плазаг өөртэй нь ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдэж, “Цензургүй яриа” нэвтрүүлэгт хүртэл орохоор шийдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна